Манай компани нь

 Монгол Улсын уул уурхайн салбарт чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ, үр ашигтай шийдэл нийлүүлэх зорилготой ханган нийлүүлэлтийн компани юм.
Бид уул уурхайн компаниудын үйл ажиллагааг тасралтгүй, аюулгүй, өндөр бүтээмжтэй байлгахад шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, хамгаалалтын хэрэглэл болон бусад материалуудыг дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдээс шууд нийлүүлдэг.

"Түүхийн Хөндий" ХХК 

 

  • Түүхийн Хөндий ХХК2020 оноос эхлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд үүсгэн байгуулагдсан, олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн компани юм.
  • Бид уул уурхайн хангамж, барилгын гадна тохижилттөмрийн гагнуурын цех, тавилга үйлдвэрлэл, гал тогооны тоног төхөөрөмжийн худалдаа, хүний нөөц бүрдүүлэлт, гадаад худалдаа, нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Чанар, хариуцлага, бүтээлч сэтгэлгээ бол бидний үнэт зүйлМонголын тэргүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, орчин үеийн шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлснээр салбартаа итгэлтэй байр суурь эзэлж байна.
  • Бид орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулждэвшилтэт технологи, мэргэжлийн багийн хүчээр хэрэглэгч бүрд үнэ цэнийг хүргэхийг зорьдог.

Бидний үнэт зүйлс, Алсын хараа, Эрхэм зорилго

Эрхэм зорилго

 

Хүн төрөлхтөний эх болсон байгаль орчныг дээдэлж, хүн болон байгальд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэн явуулах

Алсын хараа

 

Орон зай, хил хязгаараас үл хамааран мэдээлэл технологийн шинэчлэл, өөрчлөлтийг түгээж мэргэжлийн болон харилцааны өндөр ур чадвар бүхий хамт олныг бий болгож улам төгөлдөржүүлэн хөгжинө

Үнэт зүйлс

 

Монгол улсад хэрэгжиж буй хууль, дүрэм, журам болон компанийн ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон үнэнч шударга, эх оронч ажиллана.

БИДНИЙ ҮНЭТ

Байгаль дэлхийБидний оршин буй Эх дэлхийд ээлтэй үйл ажиллагааг үргэлж дэмжиж, нөхөн сэргээж, ургамал, ус, ногоон дэлхийг хамтдаа бүтээлцэнэ
Хүн ба НийгэмИрээдүй хойч үе болон энэ цагт зэрэгцэн оршиж буй хүн ба нийгмийн өмнө хариуцлага хүлээн баялаг бүтээж түүнээс гарах сайн үр дүн бүрийн төлөө ажиллана
Нээлттэй, ил тод харилцаа холбооБидэнтэй харилцаж буй нэг хүнээс эхлэн нийт түншүүдтэй ямар ч үед бүх талаар нээлттэй шударга байдлыг эрхэмлэж, харилцаа холбоог ямагт тасалдалгүй гинжин холбоо мэт үргэлжлүүлэх итгэлтэй түншлэгч байна

Бодлогын бичиг баримтууд

Байгаль дэлхий

Байгаль орчинд ээлтэй, сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэн холбогдох хууль, тогтоомжыг биелүүлж, чандлан мөрдөж ажиллана

Ёс зүй

Нийт ажилтны өдөр тутмын үйл ажиллагаанд баримтлах үнэт зүйлс, зарчим, ёс зүйн дүрэм, хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, даган мөрдүүлэн ажиллана

Нийгмийн хариуцлага

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд:

  • Хүний эрх, эрх чөлөө
  • Хөдөлмөрийн харилцаа
  • Байгаль орчин
  • Бизнесийн шударга харилцаа
  • Орон нутгийн оролцоо ба хөгжил гэсэн чиглэлийг бодлого болгон ажиллана.